What is PBL (Problem based learning)?

Instructor

Bayarmaa Natsagdorj

Reviews

Course reviews will be shown here

Overview

What is the PBL?

    Асуудалд суурилсан сургалт(PBL) нь нээлттэй асуудлыг шийдвэрлэх үйл явцад тулгаарласан суралцагч төвт сурган хүмүүжүүлэх арга зүй юм. Энэ аргыг хэрэглэснээр суралцагч сэтгэн бодох техник эзэмшин, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд суралцана. 
Асуудалд суурилсан сургалтын загвар нь анх Анагаах ухааны сургуульд гарсан ба 1960-аад онд Канад улсын Mc Master University Мedical school-д сайжран боловсруулагдсаны үр дүнд дэлхий нийтэд танигдсан. 
АСС-ын зорилго: Суралцагчийг уян хатан мэдлэг олж авах, асуудлыг бодитой шийдвэрлэх, бие даан суралцах чадвар болон үр дүнтэй хамтран ажиллах ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах замаар бодитой идэвхжүүлэх сургалтыг зохион явуулах
Асуудалд суурилсан сургалт нь идэвхитэй сургалтын нэгэн хэлбэр юм. Багаар ажиллахдаа суралцагчид юуг мэддэг байсан, юуг мэдэж авах хэрэгтэй болоод шинэ мэдээллээ хэрхэн, хаана ашигласнаар асуудлыг шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг тодорхойлно.
Багш энэ сургалтын үед дэмжигч, зааварлагч, сургалтын үйл явцын хянагчийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн багш нь суралцагчиддаа асуудлыг гартаа авах, ойлголтоо өргөжүүлэх боломжийг олгон тэднийг урамшуулна. 
АСС нь уламжлалт сургалт, философи сургалт болон лекцид суурилсан сургалтаас зайлсхийх загвар юм. АСС нь уламжлалт танхимын сургалт болон лекц сургалтаас бүтцийн хувьд маш их ялгаатай арга зүй юм. 
Гол агуулга
Барровсын тодорхойлсон АСС-ын загвар: 
1. Суралцагч төвт сургалт
2. 6-10 хүний бүрэлдэхүүнтэй Суралцагчдийн багууд
3. Багш заахаас илүүтэй сургалт удирдагч, зааварлагчийн үүднээс чиглүүлнэ
4. Асуудлын загвар багаар ажиллах, урамшуулах сургалтад суурилна
5. Асуудал нь асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх хэрэгсэл ба танин мэдэхүйн үйл явцыг дэмжих өдөөгч болно 
6. Бие даасан сургалт(Self-Directed Learning)-аар дамжуулан шинэ мэдлэг олж авах.

Course content


Request invitation

Content of this course is available by invitation only. You can not access this course if you don't have an invitation from the course instructor.

Get Started

Interested? Start your first course right now.

There is more to learn