Менежментийн үндэс /2015-2016/-Хавар З.Нэрмаа

Instructor

Нэрмаа Зунай

Эдийн засгийн ухааны доктор Ph.D

Овог нэр: Зунай Нэр: Нэрмаа Улсад ажилласан жил: 18 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын салбарт 14 дэх жилдээ багшаар ажиллаж байна. Төгссөн сургууль: УБ-ХҮДС-бакалавр 1997 онд, ХААИС-ЭЗБС-магистр 2006 онд, БНХАУ-ӨМӨЗО-Тариалангийн Их Сургууль 2012 онд Эдийн Засгийн Ухааны Докторын зэрэг хамгаалсан. Одоо ажиллаж байгаа салбар: Дархан-Уул аймаг УГТСЭШХ-Агорэкологи Бизнесийн Сургууль Харъяа Тэнхим: Бизнес Удирлагын тэнхим Холбоо барих утас: 99374647 Мэйл хаяг: nermaa_4647@yahoo.com

Reviews

Course reviews will be shown here

Overview

    Энэ хичээлээр байгууллагын зорилго зорилтыг зөв тодорхойлох, төлөвлөх, зохион байгуулах, удирдлагын түвшинд шийдвэр хэрхэн гарсныг хянах, хүний нөөцийг идэвхжүүлж манлайлах, байгууллагын харилцаа, өөрчлөлт, зөрчлийн менежментийг хэрэгжүүлэх арга зүйг эзэмшүүлэхэд оршино. Менежментийн шинжлэх ухааныг судалж, амьдрал практикт хэрэгжүүлэх явдал нь удирдах, удирдуулах зан үйлийн төлөвшлийг бий олгох системтэй арга болно.

    Хичээлийн онолын агуулгыг багтаасан цуврал лекц, онолын мэдлэг шалгах сорил, кейс ажиллах зэргийг орууллаа.

    Тухайн хичээлээр олж авах мэдлэг: Менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, түүний үүрэг, байгууллагын харилцаа ба бүлгийн менежмент, байгууллага дахь өөрчлөлт, зөрчлийг шийдвэрлэх менежментийн талаарх онолын мэдлэг эзэмшинэ.

    Тухайн хичээлээр эзэмшсэн байх чадвар: Менежментийн үндсэн үүргийг судалж эзэмшин байгууллагын харилцаанд бусдыг өөртөө татах, өөрийгөө илэрхийлэх, манлайлах хэлбэрээр оролцож, оновчтой шийдвэр гаргахад оршино.

    Оюутныг дүгнэх хэлбэр: Оюутны мэдлэг: 30 оноо

                                            Бие даалт :40 оноо

               Дараах зүйлийг анхаарна уу. Тухайн хичээлийн даалгаврыг хичээл тус бүрд нь хийж гүйцэтгэнэ. Хэрвээ хугацаа хоцорвол тооцохгүй болохыг анхаарна уу.

Course content

  • Сэдэв -1 Менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, мөн чанар

  • Сэдэв -2 Менежерийн тухай ойлголт

  • Сэдэв - 3  Байгууллага түүний орчин

  • Сэдэв -4 Шийдвэр гаргалт

  • Сэдэв -5  Төлөвлөлт

  • Сэдэв - 6  Стратегийн төлөвлөлт

  • Сэдэв -7 Удирдлагын зохион байгуулалт

  • Сэдэв -8  Байгууллагын удирдлагын бүтэц

  • Сэдэв -9 Манлайлал

  • Сэдэв - 10 Сэдэлжүүлэлт

  • Сэдэв 11-12  Хяналт ба Хүний нөөцийн менежмент

  • Сэдэв 13-14  Харилцаа ба Бүлгийн менежмент

  • Сэдэв 15-16  Өөрчлөлтийн менежмент ба Зөрчлийн менежмент

Interested? Enroll to this course right now.

There is more to learn