Instructor

Level-Excel.mn

Level-Excel.mn | Upgrade Your Level

Level-Excel.mn нь Excel программ хэрэглэгч нарт Excel программын зөвлөгөө өгөх, сургалт явуулах, шинэ мэдлэг мэдээлэл олгох зөвлөмж тайлбар, Видео хичээл нийтлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Дундаас ахисан түвшинд хүргэх Level Update I болон ахисан түвшний Level Update II танхимын сургалт, "Excel хэрэглэгчийн ширээний ном" болон Онлайн сургалтыг явуулж байна.

Reviews (6)

Baigal Odonchimeg
Baigal Odonchimeg
naraa zaya
naraa zaya

Overview

Level Update I Онлайн сургалтанд тавтай морил !

Энэ хэсэгт бид Excel программын чухал 6 сэдэв бүхий хичээлийг судлах болно.

  • Хичээл 1, 2, 3 - аар excel программын тоон, тектэн, огноон төрлийн хамгийн чухал, өргөн ашиглагддаг томъёонуудыг судална.

  • Хичээл 4, 5 - аар excel программын хүснэгтэн мэдээллийн форматжуулалтын техникүүд болон загварчлал болон автоматжуулалт, форматжуулалтад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг conditional format техникийг судална.

  • Хичээл 6 - аар excel программд байгуулж болох өргөн ашиглагддаг графикын төрлүүдийг байгуулах болон графикын форматжуулалт, хувиргалтын техникүүдийг судална.

 

Хичээлээ судалж эхлэхээсээ өмнө доорх заавартай танилцаарай.

  • Хичээл бүр Video Хичээл, Excel Хичээл, Excel Даалгавар гэсэн 3 хэсэгтэй.

  • Excel хичээлээ татан авч, Video хичээлээ үзэнгээ давхар даган хийж, бодитоор өөрсдөө ажиллаж үзнэ.

  • Сургалтын авлагаа ( доороосоо хоёр дахь талбарт ) татан авч, хичээлтэйгээ хавсарч ашиглана.

  • Excel хичээлээ дууссан бол Excel даалгаврыг татан авч, зааврын дагуу даалгавруудыг гүйцэтгэн мэдлэгээ баталгаажуулна. 

  • Part 2 дугаар хэсгээ үргэжлүүлэн судлахаа мартуузай. (И-мэйл хаягаар нь онлайн эрхийн хүсэлт илгээгдсэн)

 

За ингээд хичээлээ судалж эхэлцгээе, амжилт хүсье !

 

Хүндэтгэсэн,

Level-Excel.Mn

 

 

Course content


Request invitation

Content of this course is available by invitation only. You can not access this course if you don't have an invitation from the course instructor.

Get Started

Interested? Start your first course right now.

There is more to learn