Агро экологийн математик загварчлал

Instructor

Билэгсайхан Гомбожав

Reviews

Course reviews will be shown here

Overview

žБайгаль дээр бүхий л юмс үзэгдэл өөр хоорондоо учир шалтгаант холбоотой байдаг нь үнэн боловч тодорхой хэсэг дээр битүү систем гэж хийсвэрлэн авч үзээд түүнд нөлөөлөх элдэв хүчин зүйлсийг энэхүү системийн гадаад, эсвэл дотоод хүчин зүйлс гэж хувааж болдог байна.

žžСистемд явагдах үйл явцыг энэ гадаад дотоод хүчин зүйлсээс нь хамааруулан хялбаршуулсан хэлбэрээр илэрхийлэхийг загвар гэх ба системийн өөрийнх нь бодит шинж чанарыг математик тэгшитгэлээр илэрхийлэх урлагийг загварчлал гэнэ.

žžЗагварчлалыг эхлээд инженерийн ухаанд, дараа нь нь биологийн үйл явцад хэрэглэх явдал зөвхөн тооцоолох техник, тооцоолон бодох математик, залуур зүйн ухаан хөгжсөн үед л бодит ажил болсон байна.

žУргацыг загварчлах асуудал маш ярвигтай нь ихэнх бодлого шугаман бус байдагт оршино.

žžГадаад орчны бодит хүчин зүйлийн нөлөөн дор агроэкосистемд явагдах биологи, физиологи, биофизик болон биохимийн хуулиудын мөн чанар ”цаг агаар-хөрс-ургамал” битүү системд ургамалд явагдах энерги болон массын солилцоо, биомасс хуримтлагдах процессийг математик аргаар загварчлах боломж, түүний онолын үндэслэлийг тайлбарлаж, агроэкосистемийн динамик, статистик болон физик загварчлалын аргын үндэслэл, тэдгээрийн давуу болон дутагдалтай талыг авч үзнэ.

Interested? Enroll to this course right now.

There is more to learn